МЯГМАР, Jul 17, 2018

ТОЙМ СУРВАЛЖЛАГА

НийгэмН.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ

Улс төрЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ  сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтын хүрээнд “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцож, манай улсын байр суурийг илэрхийлж, санал солилцоно. Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад манай улс дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улс дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохын сацуу тус чуулга уулзалттай өргөн хүрээнд хамтран ажиллаж Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалт, 2011, 2014 онд “Авлигын эсрэг түншлэл ” салбар хуралдаан, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-Хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс ДЭЗЧУ-аас санаачилсан Авилгын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авилгын эсрэг түншлэлийн Монгол Сүлжээг байгуулсан билээ

Улс төрН.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмааргүй байна

Н.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмаар байна Улс төр   УИХ   Эхлэл хуудас   Мэдээ, мэдээлэл УИХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААН: ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.  УГ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХ ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ХУУЛИЙН ТӨСӨЛД НАЙРУУЛГЫН ШИНЖТЭЙ ХЭД ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, АНХААРАХ ЗҮЙЛ БАЙГААГ ХЭЛЖ, ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААС АСУУЛТ АСУУСАН ЮМ.  УИХ-ын гишүүн Н.Учрал: "Боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын гэрээний хамт уг олон улсын гэрээг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан байна. Боломжгүй бол баталгаат хувилбарыг шаардахгүй юм шиг ойлгогдоод байна. Боломжтой гэдэг үгийг нэг мөр авч хаяад эх бичвэрийн хуулбар, баталгаат хуулбарын аль алиныг шаардана гэж зааж өгөх хэрэгтэй. Хуульд боломжтой бол, шаардлагатай бол гэсэн нэршлүүдийг оруулж боломгүй санагдаж байна

Улс төрУИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;  Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай. 2

ОНЦЛОХ

ДЭД ОНЦЛОХ

Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай орны гурав дахь хөрш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Улаанбаатар хотын хөгжилд танай улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн

1000 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгажээ

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн дөрвөн ажлын хэсэг байгуулж тухайн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт 7 устгалын цэг байгуулан устгал, ариутгал хийн ажиллаж байна.

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Ийнхүү гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 56.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 11.3 хувиар, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 9.3 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 27.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 онд өмнөх оноос 15.2 хувиар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 28.1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 7 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 6.6 хувиар буурчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 43.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4381 болж, өмнөх оноос 19.2 хувиар буурчээ. Мөн объектын түймэр 3710 удаа гарч, өмнөх оноос 18.7 хувиар буурсан байна. Мал, амьтны халдварт галзуу өвчин 81 удаа, хонины цэцэг өвчин 126 удаа бүртгэгдэж, аюулт үзэгдэл, ослын улмаас 230 хүн амь насаа алдаж, 1059.4 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогдлоо. Амь насаа алдсан хүний тоо өмнөх оноос 14.1 хувиар өссөн байна

“Болор цом-34″ наадам Дорнод аймагт болно

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах Болор цом 34 дэх удаагийн наадам энэ 1-р сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно. Энэ удаагийн наадам Эрээнцавын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсаны мэндэлсний 70 насны ойн хүрээнд наран ургах Дорнын уудам тал, Хан-Уул, хатан Хэрлэнгийн хөвөөнөө болж буйгаараа онцлог юм. Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, МЗЭ ажиллана

Жижиг улстөрийн балаг

Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдсан

Нялхасын эндэгдэл нэмэгджээ

Нялхасын эндэгдэл өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд 1315 болж өмнөх оноос 81-ээр, 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1628 болж өмнөх оноос 152-оор өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нялхсын эндэгдэл ийнхүү нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны oвчлoл oссoн нь голлон нөлөөлжээ. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 онд 16.8 болж, өмнөх оноос 1.5 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.8 болж, өмнөх оноос 2.5 пунктээр өссөн байна. Харин эхийн эндэгдэл 2016 онд 38 болж, oмнoх оноос 17 (81.0%)-оор нэмэгдсэн байна

НИЙТЛЭЛЧИД

ШИНЭ МЭДЭЭ

Улс төр

Эдийн засаг

Нийгэм

Дэлхий

© 2018 NEWSWEEK LLC. Facebook Twitter Youtube